Бүгд Найрамдах Солонгос Улс болон АНУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт Япон тэнгист эхэлжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнээс авсан мэдээлэлтэйгээр Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэнгисийн цэргийн сургуулилалт есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёр онгоц, есөн хөлөг онгоц оролцох аж. Энэ сургуулилалтын үеэр шумбагч онгоцтой тэмцэх болон буудлагын сургуулилалтыг хийх юм байна.
Хоёр орны хамтарсан цэргийн сургуулилалт нь Хойд Солонгосын зүгээс ирж буй пуужин болон цөмйин аюул заналд үр дүнтэй хариу өгөх, хамтын батлан хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх боломжийг олгоно гэж Өмнөд Солонгосын контр-адмирал Ким Ин Хо мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |