Судалгаа: Санхүүгийн амжилтад хурдан хүрнэ гэж итгэх нь сүйрэлд хөтөлдөг
2023-09-25

Санхүүгийн амжилтад хүрнэ гэж өөртөө бат итгэлтэй байх нь жинхэнэ амжилтад хүрэх суурь нөхцөл болдог гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ энэ хүсэл нь эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх, сүйрэлд хүргэх эрсдэлийг дагуулдаг гэж эрдэмтэд анхааруулсан байна. Энэ талаарх судалгааны тайланг Science Alert сэтгүүл нийтлэжээ. 

 

Тодруулбал, Квинслендийн их сургуулийн сэтгэл зүйчид гурван жилийн хугацаанд хийсэн судалгаандаа АНУ-ын 1023 оршин суугчийг оролцуулжээ. Энэ судалгаагаар, хүссэн зүйлээ өөртөө татахын тулд "дотоод эрч хүчээ ашиглах" арга үр дүнтэй эсэхийг судалсан байна. Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь эерэг бодол түүнчлэн "дээд хүч", "сансрын хүч" бодит амьдралын үйл явцад нөлөөлж чаддаг гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс байжээ.

 

Харин тэдний хүсэл болон үр дагаврыг судлахад, дотоод хүчинд найддаг, амжилтад хүрнэ гэж маш ихээр хүсвэл ирээдүйд ийм амжилтад хүрнэ гэж итгэдэг хүмүүс эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж, дампуурч байсан бөгөөд ийм бүтэлгүйтэлтэй таарсан ч маш их амжилтад хурдан хүрч чадна гэж итгэсээр байсан гэдгийг эрдэмтэд онцолсон байна.

 

Санхүүгийн амжилтад хүрнэ гэж итгэдэг хүмүүс бодит санхүүгийн байдал нь тун муу байсан ч итгэлдээ үнэнч хэвээр байсан гэнэ. Гэхдээ эерэг бодол, өөдрөг сэтгэл тодорхой нөхцөл байдалд сэтгэлзүйд л сайнаар нөлөөлдөг, харин заримдаа бодит байдлаас хүмүүсийг хэт хөндийрүүлдэг гэж эрдэмтэд анхааруулжээ.

 

Тиймээс хүсэл биелүүлэх аргыг зөвлөдөг зөвлөгчдийн үгэнд анхааралтай хандах, тухайн арга үнэхээр үйлчилдэг гэдгийг батлах ямар ч баталгаа байдаггүйг судлаачид анхааруулаад, чухамхүү ийм аргад итгэдэг хүмүүс цахим валют, хурдан баяжих сүлжээний арга зэрэг луйварт автах нь олонтаа байдгийг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
тэгвэл 76 хулгайчийг сүйрүүлээч дээ.
2023-09-26