Путин сунжирсан дайнд бэлдэж, цэргийн зардлаа эрс нэмэв
2023-09-26

2022 оны хоёрдугаар сард "цэргийн тусгай ажиллагаа" явуулах тушаалыг Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Путин өгч, Украинд дайн эхэлснээр өдгөө жил гаруйн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд ОХУ асар их хохирол амссан ч дайныг цааш үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа нь олон үйл явдлаас харагдаж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээс харахад л ОХУ ирэх оны төсвөө өмнөх онуудтай харьцуулахад хэд дахин нэмэхээр болсон нь "Путин мөнхийн дайнд бэлдэж байгаа"-г илтгэх нэг шалтгаан гэж шинжээчид үзэж байгаа аж. 

 

2024 оны Оросын төсөвт эзлэх цэргийн зардал Зөвлөт Холбоот Улсын үеийнхээс хойш хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн гэж "Москва таймс" сонин мэдээлжээ. Тодруулбал, ирэх онд ОХУ 10,8 их наяд рублийг цэргийн зардалдаа тусгасан нь энэ оны зардлаас 70 хувиар их, 2022 оныхтой харьцуулахад 2,3 дахин их харин дайн эхлүүлэхээс өмнө буюу 2021 оны үзүүлэлтээс гурав дахин их байгаа юм. 

 

Ингэснээр, нийт төсвийн хөрөнгийн гуравны нэг (29,5 хувь) нь арми, батлан хамгаалахын үйлдвэрүүдийн зардалд зарцуулагдах аж. 

 

Өмнөх үзүүлэлтүүдтэй харьцуулвал, 2023 оны төсөвт төсвийн хөрөнгийн 19 хувь буюу 26,1 их наяд рублиэс таван их наяд рублийг батлан хамгаалахад зарцуулсан бол Украинтай дайтсан эхний жилд энэ үзүүлэлт 27,8 их наядын 4,7 их наяд рубль буюу 17 хувийг цэргийн зардалд зарцуулжээ. 

 

Америкийн тагнуулынхны тооцооллоор, дайны гурав дахь жилд ОХУ 300 мянган хүнээ алдаж, зардал нь 200 тэрбум долларыг давахаар байгаа аж.

 

"Оросын орчин үеийн түүхэнд ийм их хэмжээний цэргийн зардал гарч байгаагүй" гэж Орос, Евразийг судалдаг Берлиний Карнегийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Александра Прокопенко онцолжээ.

 

ЗХУ-ын үед эрх баригчид энэ холбооны улс оршин тогтнох сүүлийн жилүүдэд төсвийнхөө гуравны нэгийг батлан хамгаалах зардалд зарцуулсан байна. Тухайлбал, 1990-ээд оны төсөвт 241,3 тэрбум рубль тусгаснаас 71 тэрбум рублийг цэргийн зардалд зарцуулжээ.

 

"Энэ бүхнээс харахад Кремль эрхэм зорилгоо тодорхойлсон, тэр гол зорилго нь дайн гэдэг нь илт. Путин мөнхийн дайнд бэлдэж байна, дайн энэ дэглэм, эдийн засгийн амин чухал зүйл болж" хэмээн Прокопенко өгүүлжээ.

 

Цэргийн зардлаа хүргэхийн тулд Оросын эрх баригчид эдийн засгийн дэмжлэгээ гаргуунд нь гаргажээ. Ирэх жилд эдийн засгийн дэмжлэгт зарцуулагдах хөрөнгө 4,1 их наяд рублиас 3,9 их наяд рубль болж буурсан байна.

 

Үүний зэрэгцээ, орлого багатай сонгогчдын саналыг худалдаж авахын тулд мөнгө тараадаг Ерөнхийлөгчийн сонгуулийн жилд эрх баригчид төсвөө бүрдүүлэхэд төрөл бүрийн татвар хураамж тус болно гэж шинжээчид онцолж байгаа юм. Тухайлбал, 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Оросын иргэд ханшийн хураамж төлөхөөр болжээ. Доллар 80 рублиэс дээш болвол ийм хураамж төлөх бөгөөд америк долларын ханш нэмэгдсэнээр хэмжээ нь ихсэх энэ хураамжийн ачаар төсөвт 700хүртэлх тэрбум рублийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Маш зөв байна,АНУ, НАТО хоёр бут цохиж, АНУ-гийн ноёрхолыг таслан зогсоох ёстой.
2023-09-26
оросыг эсэргүүцэгч нар бол ерөөсөөл монголт орныг бусдын колон болгохыг хүсэгч нар тэд ардчилал энэ тэр гэж дэмий хуцаж түүнийг нь юмны цаадахыг мэдэхгүй залуус дуурайж байгаа асуудал
2023-09-26
оросын сүйрлыг улам хурдлуулах шийдвэр гарчээ, ингээд орос баяртай
2023-09-26
зочин:
Дэлхийн улс түмнийг фашизм, импераилизм, колончлол, милитариизмээс чөлөөлөгч Аугаа их орос улс, түүний удирдагч Путин мандтугай. Дэлхйин улс түмнийг боолчлогч, хагаралдуулагч, түрэмгийлэгч, шулам дээрэмдэгч, тонон дээрэмдэгч, шулан мэхлэгч, хууран мэхлэгч Америк, Англи улс сөнөтүгэй.
2023-09-26
Зочин:
Татвар төлдөг 150 сая иргэдтэй (ядуус ороогүй) Манж дайчин улс 1сая хүрэхгүй хүнтэй Зүүнгартай сунжирсан байлдаан хийхдээ улсынхаа сан хөмрөгөө хоослон 70 сая лан мөнгөний зардал гаргаад эцэстээ Галданцэрэн хаантай үл довтлолцох 10 жилийн гэрээ байгуулж байсан..
2023-09-26
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-26
Цахилгаан Эс Вэ Оо хийгээд нэг хөршөө үгээр нь хөдөлдөг долдой болгох гэсэн биш сунжирсан дайн болчихлоо. Хүн ам 3 дахин том, цэрэг зэвсэг, э/з чадал сайн гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Украинд ардчилсан, шударга улсууд тусалсаар байх болно. Оросын санаархал бол ерөөсөө л Оросын Импери үзэл, өөр юу ч биш. Аливаа том импери улс хэзээ нэг өдөр бутран мөхдөг. ОХУ задрах нь цаг хугацааны асуудал
2023-09-26