Мексикийн Юкатан хойг дахь Кабах хэмээх майячуудын эртний хотоос ордонтой төстэй барилгын туурийг археологичид олжээ. Өмнө нь эртний энэ хотын хэсэг өтгөн ойгоор халхлагдаж, цаана нь юу байгаа нь огт мэдэгддэггүй байсан аж.
INAN сайтын мэдээлснээр, майячуудын хотын ойролцоо төмөр зам барихаар төлөвлөж, энэ ажил эхлэхээс өмнө археологийн малтлага хийсэн байна. Үүний үр дүнд археологчдын олсон барилгын туурь сайтар хадгалагдсан байсан бөгөөд энэ газарт орон сууцны барилга байсан гэдгийг батлах анхны баталгаа болж байгаа гэнэ.
Археологчдын олсон ордны урт нь 26 метр. Шувуу, өд, чимэглэл дүрсэлсэн сийлбэрээр чимэглэгдсэн гэж Мексикийн Антропологи, түүхийн хүрээлэн мэдэгджээ. Археологчдын таамаглаж байгаагаар, энэ ордон болон бусад барилгуудад майячууд ажиллаж, амьдарч байсан, ордны нэг хэсэг захиргааны барилгын зориулалтаар ашиглагддаг байсан байж магадгүй аж.
Энэ ордон хэдэн жилийн өмнө баригдсан нь тодорхоойгүй. Гэхдээ энэ ордон олдсон Кабах хот 1500 орчим жилийн настай тул ордныг ч мөн 1500 орчим жилийн өмнө барьж байгуулсан гэж таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |