Есдүгээр сарын 24-ний ням гарагт Хятадын нүүрсний уурхайд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг SCMP сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Гуйжоу мужийн Паньжоу хотын бүсэд байх Шаньжяошу нүүрсний уурхайд есдүгээр сарын 24-ний өглөө гал гарсны улмаас 16 хүн амиа алджээ. Урьдчилсан мэдээллээр, дамжлагын туузан дээр гал гарсан байна. Гал гарах үеэр 16 уурхайчин гарч чадалгүй амиа алджээ.
Энэ уурхай өмнө нь удаа дараа хяналт шалгалтад бүдэрч байсан аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд л энэ уурхайг хянадаг компанид аюулгүй байдлын журам зөрчсөн, хяналтын байгууллагад худал мэдээлэл өгсөн хэргээр хэд хэдэн удаа торгууль ногдуулж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |