Латвид машин дээрээ орос хэлээр өдөөн хатгасан үгс бичсэн иргэдийг торгоно
2023-09-26

Европын орнууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Оросын дугаартай автомашинуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан. Энэ удаад машин дээрээ орос хэл дээр өдөөн хатгасан үгс бичсэн иргэдийг торгохоор болжээ. 

 

"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, машин дээрээ "Би орос хүн" зэрэг орос хэл дээр өдөөн хатгасан үгс бичсэн иргэдийг захиргааны хариуцлагад татна гэж Латвийн цагдаагийн газар анхааруулсан байна. Ийм үйлдлийг "Украинд түрэмгийлэгч улс үйлдэж буй цэргийн гэмт хэргийн суртал ухуулга" гэж үзнэ хэмээн цагдаагийн газар онцолжээ. 

 

Машин дээрээ ийм бичиг наасан байвал нэн даруй авахыг анхааруулах бөгөөд татгалзвал "өдөөн хатгасан бичиг" наасан иргэд торгууль төлөх үүрэгтэй аж. Эстонид ч мөн энэ төрлийн бичгийг хориглож, машины эздийг торгохыг анхааруулж байгаа талаарх мэдээлэл гарсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Оросууд Украйныг нацист л гэдэг. Яс юмандээр Оросууд ч Нацистууд шүү дээ
2023-09-26