Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко иргэд нисэгчгүй нисэх аппарат ашиглахыг хориглох тушаалд гарын үсэг зуржээ. Энэ талаар БелТа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ тушаал хүчин төгөлдөр болсноор иргэд дрон ашиглах эрхгүй, гагцхүү байгууллага болон хувиараа бизнес эрхлэгчид л мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дрон ашиглах боломжтой аж. Гэхдээ тэд ч мөн тушаалд заасан шаардлагыг биелүүлэх ёстой гэнэ.
Тодруулбал, Беларусь руу дрон нэвтрүүлэх хүсэлтэй хуулийн этгээдүүд Тээвэр, харилцааны яамны Нисэхийн хэлтсээс зохих зөвшөөрлийг авах ёстой. Энэ зөвшөөрлийг үндэслэн байгууллага болон бизнес эрхлэгчдэд байх дронуудыг бүртгэх юм байна. Харин хувь хүн дрон нэвтрүүлэх, ашиглах, бүтээхийг хоригложээ.
Лукашенкогийн гарын үсэг зурсан тушаал нийтлэгдсэнээс хойш зургаан сарын дараа нисэгчгүй нисэх аппаратыг иргэд хадгалах, эргэлтэд оруулахад тавигдах хориг үйлчилж эхлэх юм байна. Энэ хугацаанд хувь хүмүүс дронуудаа байгууллага эсвэл хувиараа бизнес эрхлэгчдэд зарах, эсвэл эрх бүхий байгууллагуудад шилжүүлэх ёстой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |