Колумб улсын "Тигрес" хөлбөмбөгийн клубийн ерөнхийлөгч Эдгар Паес бусдын гарт амиа алджээ. Энэ талаар тус багийн төлөөлөгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлсэн байна.
Энэ мэдэгдэлд өгүүлснээр, Колумб улсын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр "Тигрес" баг хожигдож, энэ тоглолтын дараа машинаараа гэртээ харихаар явах үед Паес рүү гэмт хэрэгтнүүд гал нээжээ. Хэрэг "Метрополитано де Течо" цэнгэлдэх хүрээлэнгээс холгүйхэн болсон байна. Гэмт хэрэгтнүүд Паесын цээж, хүзүү, толгойн тус газар нь буудаж, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амь насыг нь аварч чадалгүй, 63 настай Паес эмнэлэгт нас баржээ.
Паес рүү халдах үед түүний машин дотор охин нь мөн сууж явсан гэнэ. Охин нь гэмтэл авсан эсэх, биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл гараагүй байна. Хөлбөмбөгийнх клубийн эзний амь насанд халдсан хэргийг цагдаагийнхан шалгаж, хэргийн сэдлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |