Их Британи Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, Украины нутаг дэвсгэр дээр цэргийн техник үйлдвэрлэдэг болохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шеппс The Telegraph сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Шеппсийн өгүүлснээр, энэ алхам нь Украин Их Британи болон НАТО-ийн бусад орнуудын цэргийн баазаас хамааралгүй байх боломжийг бүрдүүлэх гэнэ. Мөн энэ асуудалтай холбоотой хэлэлцээрийг ч хийсэн гэдгийг тэрбээр онцлод Британийн зэвсгийн компаниудыг Украинд үйлдвэр нээхийг уриалжээ.
Тэрбээр дэлхийн 30 орны 252 компани оролцсон Олон улсын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн форум болсон Киевт айлчилсныхаа дараа хийсэн нь анахарал татаж байна. Энэ форумын үеэр Британийн тэнгисийн цэргийн флотыг Хар тэнгис дэх арилжааны хөлгүүдийг хамгаалах ажилд оролцуулах боломжийн талаар хөнлөн ярилцаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |