Нидерландын Роттердам хотод зэвсэглэсэн эр гал нээж, гурван хүний аминд хүрчээ. Энэ талаар хотын цагдаагийн газар мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт хэрэгтэн гал нээсний улмаас 39 настай эмэгтэй болон 42 настай, их сургуулийн багш эр газар дээрээ амиа алдсан байна. Тэднийг өөр өөр газарт байхад нь хөнөөсөн гэж цагдаагийнхан мэдээлжээ. Гэмт этгээдийн гарт амиа алдсан эмэгтэйн 14 настай охин хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч хэдэн цагийн дараа нас барсан байна. Тэрбээр эхлээд орон сууцанд гал нээж, дараа нь ойролцоох "Эразмус" анагаахын төвд гал нээжээ. Тэрбээр энэ үеэрээ хоёр хүнийг шархдуулж, дараа нь шатаасан байна.
Энэ хэрэгт сэжиглэн, "Эразмус" анагаах ухааны сургуулийн оюутан 32 настай эрийг баривчилсан байна. Түүний хэрэг үйлдэх болсон сэдэл нь тодорхойгүй. Гэхдээ тэрбээр өмнө нь цагдаагийн газрын бүртгэлд байсан, 2021 онд амьтантай зэрлэгээр харьцсан хэрэгт хариуцлагад татагдаж байсан гэнэ. Түүнийг хамсаатангүй, ганцаараа хэргийг үйлдсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |