Хятадад Фужоу-Сямэнь-Жанжоу чиглэлийн 277 километр урт төмөр замыг ашиглалтад оруулжээ. Энэ талаарх мэдээллийг Хятадын Синхуа агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ замаар хурдлах эхний өндөр хурдны галт тэрэг есдүгээр сарын 28-ны 09:15 цагт Фужоугаас хөдөлсөн байна. Энэ нь тэнгис дамнасан анхны хурдны төмөр зам, энэ замаар хурдлах галт тэрэгний хөдөлгөөний хурд 350 км/цаг байна гэж төмөр замын оператор мэдээлжээ.
Тэнгис дамнасан өндөр хурдны галт тэрэг Фужоугаас Сямэнь хүрэх хугацааг нэг цагаас бага болгон бууруулсан байна. Өмнө нь энэ хоёр хот хооронд хамгийн хурдан явахад 1 цаг 20 минут зарцуулдаг байжээ. Энэ хурдны төмөр замыг барихын тулд 7,4 тэрбум доллар зарцуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |