Хятадад намрын дунд үед тэмдэглэдэг Жунцюже баяр эхэлжээ. Энэ баяр нь Хятадын уламжлалт гол баяруудын нэг бөгөөд энэ өдөр хятадууд бүх нийтээрээ олон хоног амардаг юм.
Ач холбогдол, далайцаараа Хятадын шинэ жилийн дараа орохуйц энэ баярыг сарны хуанлийн наймдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил есдүгээр сарын 29-ний өдөр тохиож байгаа аж. Анхлаад Жунцюже баярын ургацын баяр болгно тэмдэглэдэг байжээ. Учир нь чухамхүү энэ үеэр ургац хураалт дуусаж, сайтар амрах боломжтой байсан аж.
2008 онд энэ баярыг улсын баяр болгон хуульчилж, энэ өдрийг амралтын өдөр болгон зарлажээ. Энэ баяр нь гэр бүлийг нэгтгэх бэлгэдэлтэй бөгөөд нхятадууд энэ өдөр гэр бүл, ойр дотныхонтойгоо уулзан, нэгэндээ төрөл бүрийн хавчуургатай еэвэн бэлэглэдэг байна. Жунцюже баярын араас БНХАУ үүсэн байгуулагдсан өдөр 10 дугаар сарын нэгний өдөр тохиох тул энэ жил хятадууд есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын зургааныг хүртэл амрах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |