Нидерландын Амстердам хотын Схипхол нисэх буудал дамжин өнгөрөх зорчигчдоос төлбөр авдаг дэлхийн анхны нисэх буудал болохоор зэхэж байгаа гэнэ. Энэ талаар NBC мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Европын хамгийн ачаалалтай буудлуудын нэгд тооцогддог Нидерландын гол нисэх буудлаар дамжин өнгөрсөн зорчигчдоос төлбөр авдаг болох тухай саналыг Нидерландын Парламентын доод танхим дэмжсэн байна. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болвол энэ буудлаар дамжин өнгөрөх зорчигчид нэмэлтээр 50 евро төлөх аж. Ийм төлбөрөөс олсон орлогыг Нидерландын оршин суугчдад нийлүүлдэг эрчим хүчний үнийг бууруулахад зориулах гэнэ.
Харин зорчигчдоос төлбөр авдаг болвол энэ нь нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн тоо цөөрөхөд нөлөөлнө гэж Нидерландын томоохон агаарын тээврийн компани болох KLM Royal Dutch Airlines мэдэгдсэн байна. Судалгаанаас харахад зорчигчдоос төлбөр авдаг болвол энэ буудлаар үйлчлүүлэх зорчигчдын тоо 30 хувиар буурч, үйлчлүүлэгчид Европын бусад нисэх буудлуудыг сонгосноор KLM компанийн орлого буурахаар байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |