Олон улсын дуулианы шалтгаан болсон ахмад дайчин Канадаас явахаар болжээ
2023-09-29

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Канадад айлчилж, парламентад үг хэлэх үеэр Украины ахмад дайчныг урьж, хүндэтгэл үзүүлсэн. Гэтэл энэ ахмад дайчин нь Гитлерийн армийн эгнээнд тулалдаж явсан хүн байсан нь олон улсад маргаан дэгдээж, еврейчүүдийн нийгэмлэг, Холокостын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх байгууллагууд зэрэг олон улсын байгууллагууд энэ үйлдлийг эрс эсэргүүцэж, Канадаас албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байлаа. Улмаар Канадын засгийн газар болон парламент олон нийт болон Зеленскийн ерөнхийлөгчөөс уучлал гуйж байв. 

 

Дэлхий даяар дуулиан дэгдээсэн ахмад дайчин ч нэн хүнд байдалд оржээ. Канадын телевиз тус улсын парламентанд уригдсан Ярослав Хункатай холбогдоход тэрбээр энэ улсаас шилжин явах гэж байгаа талаараа ярьсан байна. 

 

Парламентад түүнийг урьж, хүндэтгэл үзүүлсний дараа дуулиан дэгдэж, төсөөлөх ч аргагүй үзэн ядалттай нүүр тулсан хэмээн Хунка ярьжээ. "Одоо миний хүсэж байгаа цорын ганц зүйл бол гэр бүлийнхээ хүрээнд, амар жимэр амьдарч байгаад энэ ертөнцийг орхих явдал. Харин одоо Өмнөд Америк руу найзуудруугаа явахаас аргагүй болж байна" хэмээн Хунка өгүүлжээ. 

 

Ярослав Хункатай холбоотой дуулиан дэгдсэний дараа Хункагийн нэрэмжит боловсролын санг хаах шийдвэрийг Канадын Альбертын их сургууль гаргасан байна.

 

Гитлерийн армийн ахмад дайчин олон улсын дуулиан дэгдээв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
ENE UVGUN ZUGEER L TUUH IIN ZOLIOS. UG N BOL TAIVAN HAYH L ESTOISHDEE....HORVOOD UUR MUU HUMUUS BGAASHUU.....TEDNIIG L ...
2023-09-30
Дуяа:
Энэ өвгөний цэрэгт байхадаа ярга үйлдсэн гэдгийг Шүүхээр тогтоосон, ялаа эдлэсэн эдлээгүйг чи яаж мэдэж байгаа юм бэ? Мэдэж байгаа юм бол эх сурвалжийг нь бичээч
2023-09-29
зочин:
Энэ өвгөн бол жинхэнэ яргачин гэж олон улсын Ньюренбургийн шүүх бурууг нь тогтоочихсон шүү дээ. Ер нь Америк бол дэлхийн яргачдын оргонодог газар юм уу даа.
2023-09-29
Дуяа:
Энэ өвгөний цэрэгт байхадаа ярга үйлдсэн гэдгийг Шүүхээр тогтоосон, ялаа эдлэсэн эдлээгүйг чи яаж мэдэж байгаа юм бэ? Мэдэж байгаа юм бол эх сурвалжийг нь бичээч
Болд:
Энэ өвгөний буруу ч юу байхав дээ. Гитлерийн тушаалаар дайнд орсон л хүн байна
2023-09-29