Тайваньд үйлдвэрлэсэн анхны шумбагч хөлөг онгоцыг тэнгист гаргах ёслолын ажиллагаа Гаосюн боомтод болсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Энэ шумбагч онгоц АНУ-д үйлдвэрлэсэн байлдааны систем болон Маrk48 торпедтой аж. Шумбагч онгоцны төслийг гаргах, угсрах ажилд нийтдээ долоон жилийн хугацаа зарцуулсан бөгөөд 10 дугаар сараас эхлэн энэ шумбагчийг усанд турших юм байна.
Эртний Хятадын "Жуан-жы" сударт гардаг домгийн загасны нэрээр "Хайкунь" хэмээн нэрлэгдсэн энэ онгоцыг бүтээх төсөлд 49,5 тэрбум тайвань доллар буюу 1,5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ онгоцыг 2024 оны эцэс гэхэд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх аж.
Тайваний флот Нидерландад 1986 онд үйлдвэрлэгдсэн хоёр шумбагч онгоцтой, цаашлаад 2027 он гэхэд өөрсдөө дотооддоо үйлдвэрлэсэн хоёр шумбагч хөлөг онгоцыг флотод нэмэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |