Иракт хуримын үеэр 262 хүн хорджээ
2023-09-29

Саяхан хуримын ёслолын үеэр гал гарч, 120 гаруй хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал болсон Иракт мөн л хуримын үеэр таагүй үйл явдал болжээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Иракийн Киркук мужид болсон хуримын үеэр энэ ёслолд уригдсан 262 хүн хоолны хордлогод орсон байна. Хуримын ёслолын хоолыг бэлтгэхдээ хугацаа нь дууссан хүнс хэрэглэсэн гэж Иракийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хүнс бэлтгэсэн гурван хүнийг баривчлан саатуулж, тусгай комисс хэргийг шалгаж байгаа аж. Хордлогод орсон бүх хүн эмнэлгийн тусламж авсан, ойрын үед эмнэлгээс гарна гэж мужийн Эрүүл мэндийн газар мэдээлжээ. 

 

Саяхан энэ улсад мөн л хуримын үеэр золгүй хэрэг болж байлаа. Хуримын ёслолыг үеэр пиротехникийн хэрэгсэл асаасны улмаас гал гарч, галд тэсвэргүй материалаар хийсэн барилга тэр дороо бүхэлдээ галд автаж, нурсны улмаас 120 хүн амиа алдаж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор Иракт гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин