Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэхээр горилж буй бага Роберт Кеннеди төрийн өндөр албан тушаалд очсон нөхцөлд Украины дайныг 100 өдөрт зогсоож чадна гэж мэдэгджээ.
"Foreign Relations сэтгүүл Украины дайны дараагийн үеийг таамаглаж, АНУ-ын цэргийн холбоотнуудыг байршилд нь аваачин байршуулна гэж үзэж байна. Бид Вьетнамд яасныг мартчихсан юм байх даа? Гэхдээ энэ удаад сөргөлдөгч нь Вьетнам биш, харин цөмийн зэвсэгтэй Орос улс. Би Ерөнхийлөгч болвол 100 өдрийн дотор энэ дайныг зогсооно. Тэр бүү хэл өөр хэн нэгний дэвшүүлж чадахгүй хамгийн сайн нөхцөл тавьж үүнийг дуусгана" хэмээн бага Кеннди мэдэгджээ.
Тэрбээр өмнө нь АНУ Украинд үзүүлж буй тусламжийг хэдэнтээ шүүмжилж байв. АНУ-ын олон сая иргэн эрүүл мэндийн даатгал, хүнсний тасалгүй хүнд амьдарч байхад Украин руу асах их хэмжээний мөнгө илгээж байгаа нь буруу хэмээн тэрбээр мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |