Японы цагдаагийн газрын ажилтнууд хиймэл оюун ухаан дээр тулгуурласан системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Энэ талаар NHK агентлаг мэдээлсэн байна.
Японы цагдаагийнхан хиймэл оюун ухааныг ажилдаа нэвтрүүлснээр гэмт хэрэгэтй холбоотой мэдээллийг интернетээр автоматаар нарийвчлан хайх боломжтой болж байгаа аж. Өмнө нь Японы цагдаагийнхан мэдээлэл хайхдаа "зэвсэг", "дэлбэрэх бодис" гэх зэрэг түлхүүр үгсээр хайдаг байсан бол хиймэл оюун ухаан дээр суурилсан шинэ систем хууль бус үйл ажиллагааны нарийвчилсан мэдээллийг хайх боломж олгох юм байна.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа шинж тэмдгийг илрүүлж, хууль зөрчигчидтэй тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлнэ гэж үзэж байгаа талаар NHK суваг онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |