АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд олонхыг бүрдүүлдэг Бүгд Найрамдах намынхан Пентагоны тэргүүний цалинг байж болох хамгийн доод хэмжээ хүртэл бууруулжээ. Энэ шийдвэр Төлөөлөгчдийн танхимын сайт дээр нийтлэгдсэн байна.
Тодруулбал, Төлөөлөгчдийн танхим Батлан хамгаалахын сайд Ллойд Остины жилийн цалин 221 мянган доллар байсныг нэг доллар болгон бууруулах шийдвэр гаргажээ. Ингэснээр Остины ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний дээр түүнийг албан тушаалаас огцруулах эрмэлзэлтэй байгаа аж. Энэ нэмэлтийг батлан хамгаалахын жил бүрийн санхүүжилтийн тухай хуулийн төслийн хүрээнд хэлэлцсэн бөгөөд нэг өдрийн дараа эцсийн байдлаар батлах юм байна.
Ийм санаачилга гаргасан, Бүгд Найрамдах намаас конгресст сонгогдсон Маржори Тейлор Грин Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичихдээ "төлөөлөгчдийн танхимын ардчилсан намын гишүүд Афганистан дахь ажиллагаа бүтэлгүйтсэнд Дональд Трампыг буруутгадаг, үнэн хэрэгтээ бүх хариуцлагыг Ллойд Остин, Жо Байден болон түүний захиргаа үүрэх ёстой" хэмээжээ.
"Трамп Афганистаны ард түмнийг сүйрэл дунд, алан хядагчдын засгийн газрын хяналтан дор хэзээ ч үлдээхгүй байх байсан. Ллойд Остин бол бүтэлгүй амьтан, тийсмдээ ч түүнийг халахын тулд төлөөлөгчдийн танхимд нэмэлт өөрчлөлтийг баталлаа" хэмээн Маржори Тейлор бичжээ.
Ллойд Жеймс Остин 2013—2016 онуудад АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын тэргүүнээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын долдооны өдөр Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |