Мансууруулах бодис хэрэглэдэг байх үедээ галт зэвсгийг хуурамч мэдүүлэг бөглөн авсан хэрэгт буруутгагдаж байгаа Жо Байдены хүү Хантер Байденыг өөр хэрэгт сэжиглэж байгаа талаар Daily Mail сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хантер Байденыг "Зүүн Европын биеэ үнэлэгч, хүний наймааны сүлжээ", түүнчлэн биеэ үнэлэгчдэд төлбөр төлөх тасалбарыг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбоотой гэж сэжиглэж байгаа гэнэ. АНУ-ын Сангийн яамны баримт бичигт өгүүлснээр, Хантер Байден биеэ үнэлэгчдийн сүлжээтэй холбоотой байж мэдэх этгээдүүдэд мөнгө илгээж байсан аж.
2019 оны 12 дугаар сарын долооны өдөр Well Fargo банк Америкийн Сангийн яаманд гаргаж өгсөн баримтад өгүүлснээр Хантер Байдены хийсэн долоон сая орчим долларын сэжигтэй гүйлгээ, түүнчлэн бриеэ үнэлэгчдэд төлбөр төлслөн гэдгийг нуун дарагдуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн чекүүд байсан хэмээн онцолсон байна.
Daily Mail сонины мэдээлснээр, Хантер Байдены данснаас Зүүн Европын биеэ үнэлэгчдийн сүлжээтэй холбоотой байж мэдэх гүйлгээ илэрсэн 2019 оны 12 дугаар сараас эхлэн мөрдөн байцаагчид түүний дансыг шалгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |