АНУ-ын Конгрессд Техас мужаас сонгогдсон гишүүн Вашингтонд халдлагад өртжээ. Энэ талаарх мэдээллийг Politico сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Конгрессын гишүүн Генри Куэльяр руу үл мэдэгдэх этгээдүүд зэвсэгтэй халдаж, машиныг нь дээрэмдэн зугтжээ. Энэ хэрэг даваа гарагийн үдэш болсон бөгөөд конгрессын гишүүний бусад эд зүйлсийг дээрэмдсэн ч гишүүн гэмтэж бэртээгүй байна.
Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн хайх ажлыг эхлүүлсэн, Техасын дугаартай Honda машиныг эрэн сурвалжилж байгаа гэж нийтэд мэдээлсэн талаар эх сурвалж дамжуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |