Энэтхэг 40 дипломатаа эгүүлэн татахыг Канадаас шаарджээ
2023-10-03

Канадын 40 дипломат ажилтныг 10 дугаар сарын 10-ны дотор эгүүлэн татахыг Энэтхэг Канадаас шаарджээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Financial Times сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын 40 орчим дипломат ажилтныг заасан хугацаанд буюу 10 дугаар сарын 10-ны дотор эгүүлэн татахгүй бол дипломат халдашгүй эрхийг нь цуцална гэж Энэтхэг анхааруулжээ. Ийм мэдээлэл авсан Financial Times сонин Канадын Гадаад хэргийн яам болон Энэтхэгийн Засгийн газраас тайлбар хүсэхэд ямар нэг хариу өгөөгүй байна. 

 

Энд дуулгахад,  Канад дахь  сикх үндэстний нийгэмлэгийн удирдагч Хардип Сингх Нижарыг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тусгай албад оролцсон гэж Канадын тал үзэж, Энэтхэгийн нэгэн дипломатыг хөөх шийдвэрийг есдүгээр сарын 18-ны өдөр гаргаснаар Канад, Энэтхэгийн харилцаа хурцадмал байдалд орсон юм. Канадаас хөөн гаргахаар болсон дипломат нь Энэтхэгийн тагнуулын албаны төлөөлөгч гэж Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгдэж, улмаар дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин