Сан-Францискогийн буланд дээрэмчдийн бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон талаар Фокс Ньюс суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, бүлэг дээрэмчид дарвуулт завь болон хөвдөг байшин руу халдаж, дээрэм хийх болсон байна. Сан-Францискогийн эрэг дээр байх Окленд хотод орон гэргүйчүүд эрс нэмэгдсэн тул энэ төрлийн дээрэм гарах болсон гэж Калифорнийн оршин суугчид үзэж байгаа аж. Орон гэргүй, ажилгүй хүмүүс эрэг орчимд хаягдсан завь ашиглан томоохон дарвуулт завь, хөвдөг байшингуудыг дээрэмдэх болжээ.
Нутгийн нэгэн боомтын ахмад асан Брок де Лаппегийн өгүүлснээр, дээрэмчид олон хөлөг онгоцыг дээрэмдэж, живүүлж, заримыг нь хулгайлан одсон гэнэ. Хөлөг онгоцны эзэд алдагдсан онгоцоо оллоо гэхэд дээрэмчдэд мөнгө өгч авахаас аргагүй болж байгаа аж. Аламанд тойргийн цагдаагийн газрын мэдээлснээр Оклендын цагдаагийн газар болон эргийн хамгаалалтынхан энэ асуудлыг шийдэх арга зам хайж байгаа ч дээрэмчдээс сэргийлэх, дээрэмчдийг эрэн хайхад хүн хүч дутагдаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |