Хятадад зорчигч тээврийн онгоц сүйрчээ. Энэ талаар Хятадын Пэнпай мэдээллийн портал дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын нэгний өдөр Хятадын дорнод хэсэг дэх Аньхой мужид зорчигч тээвэрлэж явсан онгоц унажээ. Энэ онгоц хаашаа нисэж байсан, хичнээн хүнийг тээвэрлэж явсан талаарх мэдээлэл гараагүй байна.
Сүйрсэн онгоц "Аньхой жиньин" агаарын клубд харьяалагдаж байсан аж. Одоо осолтой холбоотой хэргийг шалгаж байгаа бөгөөд Хятадын төрийн хэвлэлүүд болон албаны этгээдүүд энэ хэргийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |