Аравдугаар сарын нэгний ням гарагийн өглөө Букингемийн ордны сайд хагас цаг гаруй хугацаанд ажиллахгүй болж, Royal.uk хаягаар ороход алдаа зааж байсан талаар Скай Ньюс мэдээлжээ.
Британийн хааны гэр бүлд ойр эх сурвалжийн мэдээлснээр, сайт унасан ч гаднаас сайтыг эвдэх оролдлого хийгээгүй, мөн мэдээлэл алдагдаагүй гэнэ. Букингемийн ордны сайтыг тэр өдөртөө сэргээсэн ч хэрэглэгчид сайт руу нэвтрэхийн тулд аюулгүй байдлын нэмэлт шалгуурыг давах хэрэгтэй болж байсан аж. Британийн хааны гэр бүлийнхэн сайт унасан нь хэт их хэрэглэгчид хандаж ачаалал үүссэнээс үүдэлтэй хэмээн мэдэгдсэн ч Оросын Killnet бүлэглэл Букингемийн ордны сайт руу халдсан хэмээн мэдэгджээ.
Энэ хакерын бүлэглэл Орос Украин руу халдсаны дараа Украиныг дэмжиж, Оросын эрх баригчдын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ олны дун_д ихээхэн танигдаж байв. Тэд Букингемийн ордны сайт руу халдсан гэж мэдэгдсэн ч ямар зорилгоор цахим халдлага хийсэн нь тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |