Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын охин, 24 настай Айшат Кадыроваг Нийгмийн асуудал хариуцсан шадар сайдаар томилох саналыг тус улсын Засгийн газрын тэргүүн Муслим Хучиев гаргажээ. Энэ саналыг Кадыров ч дэмжсэн талаар Медуза мэдээлсэн байна.
"Би Муслим Хучиевийн саналыг дэмжсэн. Айшат Кадырова Соёлын яамны үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, ажлын туршлага хуримтлуулсан хүн" хэмээн Рамзан Кадыров мэдэгдсэн байна.
Айшат Кадырова 2021 оны 10 дугаар сараас хойш Чеченийн Соёлын сайдын алба хашиж байгаа юм. Үүнээс өмнө Соёлын сайдын нэгдүгээр орлогчийн алба хашдаг байжээ.
Путин Рамзан Кадыровын охиныг одонгоор шагнажээ
Г.Бямбасүрэн