Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский цэргийн алба хаагч, цагдаагийн ажилтнууд болон бусад алба хаагчдын нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан талаар РБК агентлаг мэдээлжээ.
Энэ хуульд, дайны үеэр Оросын талд олзлогдсон цэргүүдийн цалинг тэдний ар гэрт шилжүүлэх талаар тусгасан байна. Тодруулбал, Оросын түрэмгийллийн улмаас олзлогдсон болон онцгой нөхцөл байдлын үеэд сураггүй болсон цэрэг болон офицерийн албаны алба хаагчдын цалинг ар гэрт нь үргэлжлүүлэн олгох аж. Харин сайн дураар олзонд бууж өгсөн цэргүүдэд цалин олгохгүй юм байна.
Түүнчлэн энэ хуульд цэргийн алба хаагчид болон цагдаагийнхан биеэр эдлээгүй амралтын өдрүүдийг хэрхэн тооцож, нөхөн төлбөр олгох талаар тусгажээ. Цэргийн алба хаагч болон цагдаагийнхан нас барсан бол өнгөрсөн онуудад биеэр эдлээгүй амралтын өдрүүдэд нөхөн төлбөр тооцож, амиа алдсан алба хаагчийн ар гэрт олгох юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |