В.ЗЕЛЕНСКИЙ Д.ТРАМП НАР УТСААР ЯРИВ

В.ЗЕЛЕНСКИЙ Д.ТРАМП НАР УТСААР ЯРИВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар утсаар ярив. Хоёр улсын удирдагч нар энхийн гэрээ байгуулах асуудлаар ярилцсан бөгөөд “эерэг”, “найрсаг” уур амьсгалтай байсныг BBC агентлаг онцлов. Дональд Трамп, В.Зеленский нар урт хугацаанд гал зогсоох эсвэл энхийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд В.Зеленскийн хувьд Запорожье атомын цахилгаан станцыг ОХУ-аас буцааж авах саналтай байна. Запорожье атомын цахилгаан станц бол Украин болон Европын эрчим хүчны амин сүнс гэдгийг тэрээр онцолжээ. В.Зеленскийтэй утсаар ярьсныхаа дараа Дональд Трамп өөрийн “Truth social” хуудаснаа Орос-Украин энэ ондоо багтаад энхийн гэрээ байгуулж магадгүй гэж мэдэгджээ.

Дональд Трампын хувьд лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан бөгөөд эхний ээлжид Украины эрчим хүч, төмөр зам, боомтын байгууламжууд руу хийх цохилтоо 30 хоногийн хугацаанд  зогсоохоор тохиролцсон юм. Хэрэв заасан хугацаанд ОХУ Украины эрчим хүч, төмөр зам, боомтууд руу дайрвал Украин хариу арга хэмжээ авна гэжээ. Учир нь ОХУ-ын зүгээс 30 хоногийн хугацаанд бүх төрлөөр гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн Украины эрчим хүчний систем хийх цохилтоо зогсооно гэж зөвшөөрчээ. Мөн АНУ-ын зүгээс ОХУ-ын мэдэлд буй Запорожье атомын станцад халдахгүй гэх амлалтыг В.Путинд өгчээ. Европын хамгийн томд тооцогдох Запорожье атомын цахилгаан станцыг дахин ашиглалтад оруулахад хоёр жилээс илүү хугацаа шаардах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тыква
2025-03-22