АНУ ГЭМТ ХЭРЭГТНҮҮҮДИЙГ АЛБАДАН ГАРГАЖ БАЙНА

АНУ ГЭМТ ХЭРЭГТНҮҮҮДИЙГ АЛБАДАН ГАРГАЖ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн “Трен де Арагуа” бүлэглэлтэй холбоотой гэх цагаачдыг албадан гаргах ажиллагааг эхлүүлээ. Одоогоор Венесэулийн “Трен де Арагуа” бүлэглэлийн 300 орчим гишүүдийг албандан гаргаад байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэлдээ, “АНУ-д хүчирхийлэл үйлдэж байсан олон гэмт хэрэгтнүүдийг албадан гаргалаа. Албадан гаргасан гэмт бүлэглэлийн гишүүдийг шоронд хорих санал тавьсан Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букелед талархаж илэрхийлье” гэж онцолсон юм.  

Мөн АНУ-д хоригдож байсан MS-13 бүлэглэлийн хоёр удирдагч, 21 гэмт хэрэгтнийг Эль Сальвадорын шоронд шилжүүлж байна.

Тэгвэл ням гарагийн өглөө Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле “Трен де Арагуа” бүлэглэлийн гишүүдийг “Секот” шоронд нэг жилийн хугацаагаар шилжүүлсэн гэж мэдэгдээд байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч нарын хамтын ажиллагаа ийнхүү идэвхжиж цаашид хууль бус үйл ажиллагаа явуулж буй гэмт хэрэгийн бүлэглэлийг цэвэрлэхээ албан ёсоор мэдэгдсэн юм.

АНУ-ын зүгээс албадан гаргаж буй гэмт бүлэглэлийн гишүүдийг Сальвадорын Секот шоронд үргэлжлүүлэх хорих зардалд 200 сая доллар өгөхөөр болж байна. Хэрэгтнүүдийг шилжүүлэн авч буй Эль Сальвадорын Секот шорон бол 40 мянган хоригдол хүлээн авах хүчин чадалтай Америк тивийн хамгийн том, харгис хэрцгий дэглэмтэйгээрээ алдартай газар юм.

Эл Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле 2019 оноос хойш гэмт хэргийн бүлэглэлтэй эрчимтэй тэмцэж байгаа бөгөөд энэ хүрээнд 80 орчим мянган хэрэгтнийг баривчлагджээ. Энэ нь Эль Сальвадор улсын хүн амын 1 хувьтай тэнцэнэ. Гэвч баривчлагдсан хэрэгтнүүдийн зарим нь суллагдаж одоогоор Секот шоронд 20 орчим мянган хоригдол хоригдож байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нөгөө компьютерийн дэлгэцний цаанаас цор цор гээд байдаг Элбэгдорж, Сайханбилэг нар ч өнгөрчээ ккк. Цагдаад гавлуулаад ирэхээсээ өмнө өөрсдөө хүрээд ирвэл нэрэнд нь ядаж цэвэр юм даа.
2025-03-17
ZOCHIN:
MONGOL ULSIIN AVILGACHIN TCAGAAN ZAHTANGUUDIIG HURDAN BUTCAAHIIG HUSCH BNA....
2025-03-17
ЭХОРОН:
Одоо Манай Улсын хулгайч нар болох Хүзүүдорж Сайханбалаг нарыг каргоонд хийгээд явуул.DHL.р бүүр хурдан ирнэ шүү.
2025-03-17