Д.ТРАМП В.ПУТИНЫГ ТАТВАРААР СҮРДҮҮЛЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уурлаж, эгдүүцсэн тухайгаа NBC News-т өгсөн ярилцлагадаа дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Орос-Украины гал зогсоох хэлэлцээр амжилтгүй болж буйд бухимдаж, ОХУ-аас газрын тос худалдан авч буй орнуудад 50 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн байна. Дональд Трампын үзэж байгаагаар, хэрэв Орос-Украин гал зогсоохгүй бол үүнд ОХУ буруутай. Мөн ОХУ-аас гарч буй газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна гэсэн юм. Дональд Трампын ярианы өнгө аяс ширүүсэж, уцаарлаж байсан нь түүний Владимир Путинтэй харилцах харьцаа нь өөрчлөгдөж буйн илрэл гэж шинжээчид дүгнэжээ. Мөн Дональд Трампын Владимир Путинд шууд уурлаж, эгдүүцэж буй нь Орос-Украины гал зогсоох хэлэлцээрийн үр дүнд сэтгэл дундуур байгаагийн илрэл юм. Европын холбооны удирдагчид Орос-Украины хэлэлцээрийн үеэр АНУ, ОХУ-ын харилцаа хэт ойртож буйд санаа зовинож байв. Дональд Трамп албан тушаалаа авсанаас хойш ийнхүү ОХУ-ыг анх удаагаа заналхийлсэн үйлдэл гаргаад байна. Дональд Трамп хэлэхдээ, "В.Путин В.Зеленскийг дарангуйлагч хэмээн нэрлэж, сонгууль явуулж дараагийн удирдагчийг томилохыг шаардсан" гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-аас газрын тос худалдан авч буй орнуудад татвар ногдуулна гэж сүрдүүлсэн нь ОХУ-д дарамт үзүүлэх, хэлэлцээрийг үр дүнг ахиулах зорилготой байж болзошгүй гэж шинжээчид харж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ