ХНС АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ БУУРУУЛЛАА

Холбооны нөөцийн сан АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ. Дональд Трампын худалдааны дайн, тарифын өсөлтөөс үүдэн АНУ-ын эдийн засаг агших эрсдэл бий болж, хөрөнгө оруулалтууд зогсож хөрөнгийн зах зээлийн савалгаа үргэлжилж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өнгөрсөн 12-р сараас хойш 4.3 хувьд барьсан. Гэвч АНУ-ын импортын татварын мэдээллүүд эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляцыг тогтвортой байлгах зорилт тавьж буй Холбооны нөөцийн сангийн бодлогод харшилж эхэллээ. Харин Дональд Трампын хувьд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлүүдийг “богино хугацааных” гэж үзэж байна. Импортын тариф нэмэгдэж буй нь урт хугацаандаа АНУ-ын дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаална гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш Холбооны Засгийн газрын зардлыг танаж, цомхотгол хийж, төрийн албын бүтцийг багасгаж, АНУ-ын гадаад тусламжуудыг зогсоож их хэмжээний өөрчлөлт хийсэн. Энэ арга хэмжээнүүд АНУ-ын эрх ашигт нэгдүгээрт гэх бодлогынх нь нэг хэсэг юм. АНУ-ын импортын татварын нэмж буй шийдвэр Европын холбоо болоод Канад, Мексик, Хятадад илүү нөлөөлөх бөгөөд эдгээр улсууд харилцан өндөр татвар ногдуулахаар болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ