ОХУ, БНХАУ САНСРЫН ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

ОХУ, БНХАУ САНСРЫН ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

ОХУ болон БНХАУ хиймэл дагуулын туршилтаа нэмэгдүүлж байгааг Пентагон онцоллоо. ОХУ, БНХАУ нь сансрын хиймэл дагуулын хүчин чадлаа сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдүүлж “довтолж хамгаалах  тактик”-д шилжжээ.

Тус улсууд хиймэл дагуулуудынхаа хүчин чадлыг сайжруулж, нэмэгдүүлж байгаа нь сансарт цөмийн зэвсэг байрлуулах амбиц нь хэвээр байгааг илтгэж байна гэж Пентагон мэдээлжээ. Тэр дундаа ОХУ-ын хиймэл дагуулын хөдөлгөөн нэмэгдэж нь сансарт гарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд идэвхтэй бэлтгэгдэж байна. ОХУ 2021 онд хиймэл дагуулын эсрэг пуужин туршсан бөгөөд сансарт асар их хэмжээний хог хаягдал үүсгэсэн байдаг. Энэ нь сансрын нисгэгдчийн болон сансрын хөлгүүдийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд байна гэж Олон улсын сансрын станц дүгнэсэн нь бий.

Тэгвэл БНХАУ өнгөрсөн 2024 онд ОХУ-тай адил туршилтуудыг хийжээ. Тодруулбал өнгөрсөн 12-р сард БНХАУ хиймэл дагуулын эсрэг пуужингийн системыг хөгжлүүлж буй нь ил болсон бөгөөд хиймэл дагуулуудаа ойр ойрхон маневарлуулж байсан нь “довтлох” арга барилын сургалт байв. Ингэж сургуулилт хийснээр ОХУ болон БНХАУ-ын хиймэл дагуулууд нь сансарт байрлах бусад хиймэл дагуулуудыг шууд мөргөж устгах боломжтой болно. Мөн БНХАУ хиймэл дагуулын эсрэг пуужингийн системыг хөгжлүүлж байна.

ОХУ болон БНХАУ ийнхүү сансрын хүчин чадлаа идэвхтэй нэмэгдүүлж байгаа нь сансар огторгуйд АНУ-ын байр суурийг эзлэх зорилготой бөгөөд “технологийн маш чухал үйл явц гэж” батлан хамгаалахын мэргэжилтнүүд дүгнэжээ.

БНХАУ-ын технологийн хөгжил асар хурдтай, АНУ-ыг ч гайхшруулах хэмжээнд хүрчээ. АНУ сансрын давуу байдлаа БНХАУ болоод ОХУ-ын өмнө байгаа ч цаашид “давуу байдлаа” алдах эрсдэл өндөр байна.

Сансрын зэвсэглэлээр хөөцөлдөж буй АНУ, ОХУ, БНХАУ нь 1967 онд сансарт цөмийн зэвсэг байршуулахыг хориглосон “сансар огторгуйн гэрээнд” гарын үсэг зурсан байдаг. Гэвч сансарт хэрэгжих энэхүү гэрээ нь үеэ өнгөрөөж байна гэж шинжээчид үзэж байна. Учир нь ОХУ нь 2024 онд НҮБ-ын сансарт цөмийн зэвсэг байршуулахыг эсэргүүцэх Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хориг тавьсан юм.

БНХАУ өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар сансрын тойрог замд 1060 хиймэл дагуул байршуулсан нь АНУ-ын дараа бичигдэж байна. Тиймээс ирээдүйн сансрын мөргөлдөөнд БНХАУ хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ гэдгийг Пентагоны үнэлгээ тогтоосон байна. Мөн тус улс зайнаас тандан судлах хиймэл дагуул хөөргөсөн нь Номхон далайн бүс нутаг дахь АНУ болон холбоотны цэргийн хүчийг хянах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ нь аливаа мөргөлдөөн дэх АНУ-ын цэргийн оролцоог шууд таслан зогсоох, эсэргүүцэх чадвартай болох юм.

БНХАУ нь өнгөрсөн 2024 онд 66 хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөс гадна тандалтын зориулалт бүхий 67 хиймэл дагуулыг тойрог замд байршуулсан гэж АНУ-ын Сансрын хүчний тагнуулын төв штабаас мэдээлжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ