АНУ-ыг дайрсан хар салхины улмаас 39 хүн амиа алдлаа

АНУ-ын 7 мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас 39 хүн амиа алджээ. Хар салхинд нэрвэгдсэн АНУ-ын мужуудаас Миссури мужид хамгийн олон хүн буюу 12 амиа алдсан байна. Харин сүйрлийн хэмжээгээр Алабама мужийн хамгийн их хохирол амсжээ. Хар салхины улмаас АНУ-ын 7 мужийн хэмжээнд 300 орчим мянган айл өрх тог цахилгаангүй болоод байна.
Хар салхи Алабама мужийн нутаг дэвсгэрийн талаас илүү хувьд нөлөөлж барилга байгууламж сүйдэлсэн бөгөөд одоогоор 3 хүн амиа алдаад байна гэж тус мужийн захирагч Кей Айви мэдэгдсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн тоо АНУ-ын мужуудын хэмжээнд:
- Миссури: 12
- Канзас: 8
- Миссисипи: 6
- Арканзас: 3
- Алабама: 3
- Техас: 3
- Оклахома: 4
СЭТГЭГДЭЛ БИЧИХ