АНУ СОГТУУРУУЛАХ УНДААНД 200 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА

АНУ СОГТУУРУУЛАХ УНДААНД 200 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортын тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлсэн. Дэлхийн бүх улсуудад ижил үйлчлэх ган хөнгөн цагааны тарифын эсрэг Европын холбоо хариу арга хэмжээ 36 цагийн дотор авч АНУ-ын 28 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар, архи согтууруулах ундаанд 50 хувийн татвар ногдуулаад байна. Европын холбоо АНУ-ын эсрэг шуурхай арга хэмжээ авсан нь дэлхий даяар худалдааны дайн өрнөх эрсдэл дагуулж байгаа. Тэгвэл Европын шуурхай арга хэмжээний хариуд Дональд Европын архи, дарс, согтууруулах ундаанд ногдох импортын татварыг 200 хувьд хүргэнэ гэж сүрдүүллээ.

Хэрэв АНУ-д ногдуулсан энэ татварыг нэн даруй цуцлахгүй бол ФРАНЦ болон Европын холбоон гишүүн бусад БҮХ УЛСАААС ИМПОРТЛОГДОХ АРХИ, ДАРС, ШАМПАН, ВИСКИ, КОНЬЯК болон бусад согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна гэж Дональд Трамп мэдэгджээ.

Хэрэв АНУ Европоос импортлох согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулбал дотоодын бизнесүүд ашигтай гэж мөн онцолжээ. Тэгвэл Францын худалдааны сайд Лоран Сен-Мартин, хэрэв Дональд Трамп Европын холбоонд 200 хувийн татвар ногдуулбал ижил арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Франц улсын дарсны экспортын хамгийн том зах зээл нь АНУ юм.  Өнгөрсөн онд 2024 онд 2.5 тэрбум долларын дарс АНУ-д экспортолжээ.

Тарифын дайн даамжирч буй нь дэлхийн хөрөнгийн зах зээлд савалгаа үүсч технологийн компаниудын хувьцаа унаж олон тэрбум доллар салхинд хийсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kimberly Barnes:
I'm thrilled to share my positive experience with Hack Wizard Recovery Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Hack Wizard Recovery Cyber Services at HackWizardRecoverycyberservices@proton.me. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Hack Wizard Recovery Cyber Services for their exceptional work!" EMAIL > HackWizardRecoverycyberservices@proton.me WHATSAPP > +12623256979.
2025-03-15