АНУ,ОХУ, УКРАИН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙНЭ

Өнөөдөр АНУ-ын болоод Украины төлөөлөгчид ОХУ-ын төлөөлөгчидтэй гурван талт уулзалт хийх гэж байна. Уулзалтад оролцох талуудын төлөөлөгчид Саудын Арабт хүрэлцэн ирсэн бөгөөд богино хугацаанд түр гал зогсоох, цаашлаад энхийн гэрээ байгуулах боломжийн талаар хэлэлцэх юм. Дональд Трамп АНУ-ын уламжлалт гадаад бодлогоос ухарч, Орос-Украины дайныг зогсоох арга хэмжээ авч байгаа нь Европын холбоог түгшээж байна.
Дональд Трампын тусгай элч Стив Виткофф энэ удаагийн уулзалт амжилттай болно гэж мэдэгдсэн бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Стив Виткоффын хүлээлтийг үгүйсгэсэн байна. Тэрээр, "Бид замын дөнгөж эхэнд л байна" гэж Дмитрий Виткофф мэдэгдсэн юм.
Бямба гарагийн шөнө ОХУ-ын нисгэгчгүй онгоц Киевт цохилт өгсөн бөгөөд гурван хүн амиа халджээ. Амиа алдагдсан хүмүүсийн дунд 5 настай охин байсан гэж Украины талаас мэдэгдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг нэн даруй зогсоохгүй бол 1945 оноос хойших хамгийн их хүний аминд хүрсэн хүйтэн дайн болж байгааг дахин онцолсон юм. Мөн амь үрэгдсэн хүмүүсээс гадна, олзлогдсон, шархадсан, сураггүй алга болсон хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Энэ дайныг нэн даруй энхийн замаар шийдвэрлэхэд АНУ ОХУ Украины тал хүчин чармайлт гаргах ёстой гэж үзсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ