ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭР ДУУСАЖ ИЗРАИЛЫН ДОВТОЛГОО ЭХЛЭВ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусаж Израилын довтолгоо дахин эхэллээ. Израил ХАМАС-ын хооронд байгуусан 60 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн хугацаа лхагва гарагт дууссан. Гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дууссан даруйд Израилийн арми Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, “хуурай замын ажиллагаа"-г эхлүүллээ. Израилын арми Газын зурвасын төв болон өмнөд хэсэг дэхь аюулгүйн бүсийг өргөтгөж, хойд болон өмнөд хэсгийн хооронд хэсэгчилсэн буфер бүс бий болгохоор ийнхүү хуурай замын ажиллагааг эхлүүлсэн байна.
Харин Израилын талаас гал зогсоох хугацааг дуусмагц хуурай замын ажиллагааг эхлүүлж байгаа тухайгаа Хамас бүлэглэлтэй холбон тайлбарлажээ. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньху, ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсээ суллахаас "удаа дараа" татгалзаж байсан гэж мэдэгдсэн юм. Харин ХАМАС-ын удирдлага гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн үеэс хэлэлцээрийг чандлан баримталсан бөгөөд Израилын талаас хэлэлцээрийг үе үе зөрчиж байсан гэж онцолжээ.
Мягмар гарагт Израилын агаарын довтолгооны улмаас Газын зурваст 400 гаруй амь үрэгдсэн нь өдөрт бүртгэгдсан хамгийн их үхлүүдийн нэг гэжээ. Мягмар гарагт гал зогсоох хэлэлцээрийн хугацаа хараахан дуусаагүй байсан юм. Харин лхагва гарагт Израилын хуурай замын довтолгоо эхэлснээр Газын зурваст 70 гаруй хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын дунд НҮБ-ын олон улсын тусламжийн хөтөлбөрийн нэг ажилтан байсан бөгөөд өөр 5 ажилтан дэлбэрэлтэд өртөн шархаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ