Р.Т.ЭРДОГАНЫ ГОЛ ӨРСӨЛДӨГЧ ЭКРЕМ ИМАМОГЛУ БАРИВЧЛАГДЛАА

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч гэгдэх Экрем Имамоглу баривчлагдлаа. Экрем Имамоглу бол Истанбул хотын дарга бөгөөд Туркийн Бүгд Найрамдах Ардын Намаас 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ ням гарагт авах байж. Истанбул хотын дарга Экрем Имамоглуг хувьд авлига албан тушаалын хэрэгт буруутгасан бөгөөд түүний баривчилгааны дараа эсэргүүцлийн жагсаал орон даяар өрнөсөн байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр 700 орчим хүн баривчлагджээ. Экрем Имамоглу одоогоор саатуулагдсан хэвээр байгаа бөгөөд тэрээр өөрийн Х хуудаснаа улс төрийн зорилготой ажиллагаа хэмжээн мэдэгдсэн юм. Баривчилгааны дараа Экрем Имамоглуг Истанбул хотын даргын албан тушаалаас нь буулгасан гэж Туркийн Дотоод хэргийн яам мэдэгдээд байна.
Өнгөрсөн лхагва гарагийн шөнөөс эхлээд ням гараг хүртэл Турк улс даяар таван өдөр дарааласан их баривчилгаа явагдсан бөгөөд үүнд улс төрч, сэтгүүлч, бизнесмен гээд 100 орчим хүн өртжээ. Тэднийг авлига, албан тушаал, дээрэм, хувийн мэдээллийг хууль бусаар задруулах, тендер будлиантуулсан гэх мэт хэргүүдэд буруутгасан гэжээ. Мөн шүүх хурал товлогдтол цагдан хорих шийдвэр гараад байна.
Ирэх 2028 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган нэр дэвших боломжгүй. Гэвч түүнийг үндсэн хуульд өөрчлөлт оруулж дахин дэвших магадлал өндөр гэж шинжээчид харж байна. Харин Туркийн сөрөг хүчнийхэн улс төрч, сэтгүүлч, бизнесменүүдийг нэг дор баривчлан саатуулсан нь улс төрийн зорилготой гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ