К.Ковентри ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

К.Ковентри ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Кирсти Ковентри Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож буй анхны африк гаралтай, эмэгтэй болж байна. Өдгөө 41 настай Кирсти Ковентри өмнө нь Зимбабве улсын усан сэлэлтийн шилдэг тамирчдын нэг байсан бөгөөд найман олимпын наадмаас долоод нь медаль авчээ.

Кирсти Ковентри нь 2004 оны Афины олимпоос анхны алтан медалиа авч байсан юм.

Тэрээр ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа, “Ер бусын гайхалтай мөч. Би Олимпын хөдөлгөөнийг удирдах завшаан тохионо хэзээ ч гэж төсөөлж байсангүй. Өнөөдөр гаргасан шийдвэрээрээ та бүхэн бахархах болно. Би маш их хичээж ажиллах болно Чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье” гэж К.Ковентри хэллээ.

 Одоогийн ерөнхийлөгч Томас Бах 12 жилийн турш ОУОХ-ны тэргүүнээр ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ