Македонын "Pulse" клубт гал гарч 59 хүн амиа алдлаа

Македонын Кокани дахь Pulse шөнийн клубт гал гарсны улмаас 59 хүн амиа алдлаа. Хэрэг гарсан шөнийн клубт тус улсын "DNK" хамтлагийн тоглолт болж байсан бөгөөд 500 орчим хүн цугласан байжээ.
Тоглолтоо хийж байсан "DNK" хамтлагаас нэг гишүүн л амьд үлджээ. Мөн 155 хүн эмнэлэгийн яаралтай тусламж аваад байгаагаас 18 хүний биеийн байдал маш хүнд байна гэв. Гал түймрийн шалтгааныг бүрэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор 10 орчим хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Үүнд тус шөнийн клубт тусгай зөвшөөрөл олгосон холбогдох албан тушаалтнууд багтжээ. Хэргийн газрын анхан шатны дүгнэлтээр шөнийн клубын техникээс үсэрсэн оч шатамхай материалаар хийгдсэн таазанд үсэрснээс гал авалцжээ. Македонын Дотоод хэргийн сайд Пэнс Тосковскигйн хэлж байгаагаар хэрэг гарсан шөнийн клуб нь үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлгүй байсан бөгөөд авлигаар "тусгай зөвшөөрөл" гаргуулсан байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ