Туркэд газар хөдлөлтөөр нурсан барилгын гүйцэтгэгчийг баривчилжээ

Туркэд газар хөдлөлтөөр нурсан барилгын гүйцэтгэгчийг баривчилжээ

Өнгөрсөн долоо хоногт Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга байшин сүйрч, нэг хот, хороолол бүхэлдээ нурсан тохиолдол ч гарсан юм. Энэ нь барилгын норм журмыг зөрчсөнөөс үүдэлтэй хэмээн Туркийн олон нийт шүүмжлэн эрх баригчид болон барилгын салбарынхныг буруутгаж, гэм буруутнуудыг олж илрүүлэн, хариуцлага тооцохыг шаардаж байлаа. 

Дэлгэрэнгүй
Үхэлтэй 180 гаруй цаг тэмцэлдсэн хүүхдүүд

Үхэлтэй 180 гаруй цаг тэмцэлдсэн хүүхдүүд

Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсноос хойш хэдийнэ найман өдөр өнгөрчээ. Цаг мөч өнгөрөх тусам амьд үлдэгсдийг олох нь нэн ховор аз гэж тооцогдохоор байсан ч газар хөдөлснөөс хойш, нэг, хоёр, гурав тэр бүү хэл долоо хоногийн дараа ч нурангин дор тэсэж үлдсэн хүмүүс олдсоор байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Досье: Путин Хойд Солонгосын удирдагчийн адилаар хуягт галт тэргээр зорчдог

Досье: Путин Хойд Солонгосын удирдагчийн адилаар хуягт галт тэргээр зорчдог

ОХУ 2021 оны хоёрдугаар хагаст Украин руу довтлохоор бэлдэж, Владимир Путин орон нутагт ажиллахдаа Ерөнхийлөгчийн онгоц биш харин тусгай хуягт гал тэрэг ашиглах нь олширсон гэнэ. Энэ талаар Михаил Ходорковскийн үүсгэн байгуулсан "Досье" төвд ОХУ-ын Ерөнхийлөгчийн танил ярьжээ. Мэдээлэлд эх сурвалжийн нэрийг нууцалсан байна. 

Дэлгэрэнгүй
Хятадын судлаачид нисдэг, сэлдэг дроны анхдагч загварыг бүтээжээ

Хятадын судлаачид нисдэг, сэлдэг дроны анхдагч загварыг бүтээжээ

Хятадын судлаачид нисдэг мөн усан доогуур шумбах чадвартай дроны анхдагч загварыг бүтээсэн бөгөөд ингэснээр энэ дроныг олон талаар ашиглах боломжтой аж. Энэ талаар Хятадын Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Савраа гэмтээсэн ч аврах ажлаа үргэлжлүүлж буй Кепюк дуудлагат нохой

Савраа гэмтээсэн ч аврах ажлаа үргэлжлүүлж буй Кепюк дуудлагат нохой

Туркийн Малатья хотод эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байхдаа савраа гэмтээсэн ч ажлаа үргэлжлүүлж байгаа нохойн зураг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ нохой Кепюк дуудлагатай аврагч нохой аж. 

Дэлгэрэнгүй
АНУ иргэдээ ОХУ-аас явахыг дахин уриалжээ

АНУ иргэдээ ОХУ-аас явахыг дахин уриалжээ

Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд, "хууль бусаар баривчлан саатуулж болзошгүй", шинээр дайчилгаа зарлах магадлалтай тул Орост байгаа Америкийн иргэдийг нэн даруй тус улсаас явахыг зөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй
Хойд Солонгос армиа өргөжүүлжээ

Хойд Солонгос армиа өргөжүүлжээ

Хойд Солонгос олон цэргийн анги нэгтгэлээ өргөтгөж, өөрчлөн зохион байгуулсан талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Энэ нь "аюулгүй байдлын салбар дахь шинэ нөхцөл байдалтай холбоотой" гэж эх сурвалж онцолжээ. 

Дэлгэрэнгүй
Сүүлийн 100 жилд тохиож, хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлтүүд 

Сүүлийн 100 жилд тохиож, хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлтүүд 

Газар хөдлөлт судлаачдын өгүүлснээр, сүүлийн 100 жилд газар хөдлөлт асар ихээр бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн их сүйрэл дагуулсан нь 1976 онд Хятадад болсон газар хөдлөлтийг гэж үздэг. Тухайн үед Таншан дахь барилгын 90 хувь нь агшин зуурт нуран унажээ. Байгалийн гамшиг болсноос хойш хоёр жилийн дараа амиа алдсан хүмүүсийн тоог 250 мянга гэж албан ёсоор зарласан, албан бус мэдээллээр амиа алдсан хүний тоо 655 237 байсан гэдэг.

Дэлгэрэнгүй
The Guardian: Иран улсын агаарын тээврийн компаниар Орос руу алсын тусгалтай дрон зөөсөн

The Guardian: Иран улсын агаарын тээврийн компаниар Орос руу алсын тусгалтай дрон зөөсөн

Иран улс усан онгоц, улсын агаарын тээврийн компани ашиглан Орос руу алсын тусгалтай шинэ дронуудыг хууль бусаар зөөсөн гэж холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Guardian сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Турк, Сирийн оршин суугчдад цус хандивлах ажлыг Газын зурваст зохион байгуулжээ

Турк, Сирийн оршин суугчдад цус хандивлах ажлыг Газын зурваст зохион байгуулжээ

Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас гэмтсэн хүмүүст цус хандивлах ажлыг Газын зурваст зохион байгуулжээ. Түүнчлэн Газын зурвасын оршин суугчид байгалийн гамшигт хохирсон хүмүүстэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн жагсаал зохион байгуулсан талаар Анадолу агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
АНУ дахин нэг нисдэг биетийг устгажээ

АНУ дахин нэг нисдэг биетийг устгажээ

Канадтай залгаа хил дээр, Гурон нуурын дээгүүр нисэж явсан өөр нэг нисдэг биетийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч онгоцоор устгасан гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пэт Райдер мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
НАТО-ийн сайтууд цахим халдлагад өртжээ

НАТО-ийн сайтууд цахим халдлагад өртжээ

НАТО-ийн хэд хэдэн сайт хакеруудын халдлагад өртжээ. Одоо цахим аюулгүй байдлын салбарын шинжээчид энэ халдлагын хэргийг шалгаж байгаа гэж НАТО-ийн төлөөлөгч мэдэгдсэнийг DPA агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
ФОТО: Туркийн алдартай барилгууд газар хөдлөлтөөс өмнө болон дараа нь

ФОТО: Туркийн алдартай барилгууд газар хөдлөлтөөс өмнө болон дараа нь

Турк, Сирид өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлт 33 мянган хүний амь насыг авч одсон. Түүнчлэн Туркэд гэхэд л 6200 гаруй барилга байшин нурсны дотор аялал жуулчлалын алдартай газрууд ч сүйрчээ. 

Дэлгэрэнгүй
Армени Турк рүү тусламж илгээхийн тулд 30 жилийн өмнө хаасан боомтоо нээжээ

Армени Турк рүү тусламж илгээхийн тулд 30 жилийн өмнө хаасан боомтоо нээжээ

Энд дуулгахад, Армени, Туркийн боомтыг 1993 онд хаасан, энэ нь хоёр орны хурцадмал харилцаанаас үүдэлтэй юм. Турк, Арменийн хооронд хурцадмал байдал үүсэх олон хүчин зүйл байдгийн дотор Турк улс Карабахын сөргөлдөөнд Азербайжаныг дэмждэг нь Арменийн дургүйцлийг төрүүлдэг. Түүнчлэн энэ хоёр улс дипломат харилцаагүй, гэсэн ч 2022 оны зун хоёр тал шууд нислэгийг нэн даруй сэргээх, гуравдагч орнуудыг нэвтрүүлэхийн тулд хуурай замын хилийн боомтыг нээх талаар тохиролцож чадсан юм. Улмаар 2023 оны хоёрдугаар сарын эхээр анхны нислэгүүдийг үйлдэж байв.

Дэлгэрэнгүй
Сирид хангалттай туслахгүй байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

Сирид хангалттай туслахгүй байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сирид газар хөдөлсний дараа дэлхийн улс орнууд гар сунган тусалсан ч ихэнх тусламж Туркийг зорьж байлаа. Байгалийн гамшгийн дараа Сирийн иргэд өөрсдийгөө хаягдсан мэдрэмж авч байгаа хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн тусламж эрхэлсэн орлогч Мартин Гриффитс мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Газар хөдлөлтөөс хойш 163 цагийн дараа хүн аварчээ

Газар хөдлөлтөөс хойш 163 цагийн дараа хүн аварчээ

Туркэд газар хөдлөлт болсноос хойш долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Байгалийн гамшгийн улмаас нурсан байшин, барилгын дороос амьд хүн олох магадлал туйлын бага байсан ч олон хоногийн дараа ч тэсэж үлдсэн хүмүүсийн талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Амиа алдсан охиныхоо гарыг атган суусан аав охиноо аврах гэж хэрхэн хичээснээ ярьжээ

Амиа алдсан охиныхоо гарыг атган суусан аав охиноо аврах гэж хэрхэн хичээснээ ярьжээ

Месут Хансер газар хөдлөлтийн үеэр бусад төрөл төрөгсдөө ч алдсан гэнэ. Түүний ээж, хоёр ах, бэр нь энэ гамшгийн улмаас амиа алджээ. Хансерын охин 15 настай Ирмак Кахраманмарас хотод эмээ дээрээ очсон байхдаа ийнхүү газар хөдлөлтийн улмаас нурангид даруулж амиа алдсан байна. Энэ эмгэнэлт явдлаас гурав хоногийн дараа аав нь энэ хотод очжээ. 

Дэлгэрэнгүй
Туркэд газар хөдлөлтийн дараа 100 тонуулчийг баривчилжээ

Туркэд газар хөдлөлтийн дараа 100 тонуулчийг баривчилжээ

Түүнчлэн, өөрсдийгөө хүмүүнлэгийн ажилтнууд гэж танилцуулан, Хатай мужид хохирогчдод зориулсан хүнс ачсан зургаан ачааны машиныг хулгайлах гэсэн хоёр хүнийг баривчилсан байна. Мөн газар хөдлөлтийн дараа хохирогчид руу утасдан, тусламж үзүүлнэ хэмээн худал хэлж, банкны мэдээллийг нь цуглуулсан хэд хэдэн этгээдийг баривчилжээ.

Дэлгэрэнгүй
Газар хөдлөлт: Барилгын салбарт баривчилгаа эхэлж, амиа алдсан хүний тоо 33 мянгыг давав

Газар хөдлөлт: Барилгын салбарт баривчилгаа эхэлж, амиа алдсан хүний тоо 33 мянгыг давав

Тодруулбал, газар хөдлөлт болсноос хойш 147 цаг буюу зургаан өдрийн дараа Хатай мужаас 10 настай охиныг нурангин дороос олсон талаар Туркийн эрх баригчид мэдэгджээ. Эрэн хайх, аврах багийнхан Кади хэмээх 10 настай охиныг нурангинаас эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ. Түүнчлэн, мөн Хатай мужид газар хөдөлснөөс хойш 149 цагийн дараа зургаан давхар барилгын нурангин дороос 35 настай Мустафа Сарыгюль гэх эрийг аварсан байна. Эрэн хайх, аврах багийнхан, цэргийн алба хаагчид болон Румыний эрэн хайх аврах бшлгийнхэн Мустафаг аврахын тулд таван цаг ажилласан гэнэ.

Дэлгэрэнгүй
Газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын гүйцэтгэгчийг баривчилжээ

Газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын гүйцэтгэгчийг баривчилжээ

Туркийн хэвлэлүүд энэ барилга хэрхэн нуран унасныг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг нийтлэсний дараа Туркийн хууль сахиулах байгууллага энэ орон сууцны хорооллыг барьсан компанийн удирдлагыг баривчлах зөвшөөрөл өгчээ. Ингээд Жошкунийг Стамбулын нисэх буудал дээрээс их хэмжээний мөнгө аван, Черногор явах гэж байхад нь баривчилсан байна.

Дэлгэрэнгүй