"Турк-нэг зүрх" аяны хүрээнд шууд нэвтрүүлгийн үеэр 115 тэрбум лир цугларчээ
Дэлхийн олон орны нийт 213 телевиз, 562 радио "Турк-нэг зүрх" аяныг дэмжжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган студитэй утсаар холбогдож, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэхийн дээр газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад төрөөс бүх нөөц хүчээ дайчилна хэмээн амлажээ.