Украин руу "ОХУ түрэмгийлснээс үүдэн тааварлашгүй үр дагавар" гарч болзошгүй тул АНУ-ын иргэд Орос руу зорчихгүй байхыг Америкийн Элчин сайдын яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд, "хууль бусаар баривчлан саатуулж болзошгүй", шинээр дайчилгаа зарлах магадлалтай тул Орост байгаа Америкийн иргэдийг нэн даруй тус улсаас явахыг зөвлөсөн байна.
"АНУ-ын давхар иргэншлийг ОХУ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, АНУ-ын консулын тусламж авах боломжийг хааж, дайчилгаанд хамруулж, Оросоос явахад нь саад болж, эсвэл цэргийн албанд татаж болзошгүй" хэмээн ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яамны хуудсан дээр бичжээ.
ОХУ дахь Америкийн ЭСЯ өмнө нь 2022 оны есдүгээр сард Орост дайчилгаа эхлэх үеэр давхар иргэншилтэй иргэдээ нэн даруй Оросоос явахыг зөвлөж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |