Хойд Солонгос олон цэргийн анги нэгтгэлээ өргөтгөж, өөрчлөн зохион байгуулсан талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Энэ нь "аюулгүй байдлын салбар дахь шинэ нөхцөл байдалтай холбоотой" гэж эх сурвалж онцолжээ.
Тухайлбал, Ардын армийн анги нэгтгэлүүдийг өргөжүүлж, бүхий л анги нэгтгэлийн стратегийн болон тактикийн зорилтыг өөрчилсөн байна. Түнчлэн шинэ байлдааны туг нэвтрүүлжээ.
Энд дуулгахад, 2022 онд БНАСАУ хэд хэдэн пуужингийн туршилт хийж, цөмийн зэвсэг бүтээсэн талаар зарлаж байлаа. Улмаар 12 дугаар сарын сүүлээр Ким Жон Ун батлан хамгаалахаа бэхжүүлэхийг уриалж байв. Энэ зорилгоор 2023 онд Хойд Солонгосын төсвийн 15,9 хувийг батлан хамгаалахад зарцуулах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |