Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Досье: Путин Хойд Солонгосын удирдагчийн адилаар хуягт галт тэргээр зорчдог
2023-02-14

ОХУ 2021 оны хоёрдугаар хагаст Украин руу довтлохоор бэлдэж, Владимир Путин орон нутагт ажиллахдаа Ерөнхийлөгчийн онгоц биш харин тусгай хуягт гал тэрэг ашиглах нь олширсон гэнэ. Энэ талаар Михаил Ходорковскийн үүсгэн байгуулсан "Досье" төвд ОХУ-ын Ерөнхийлөгчийн танил ярьжээ. Мэдээлэлд эх сурвалжийн нэрийг нууцалсан байна. 

 

Эх сурвалжийн ярьснаар, 2014-2015 онд хуягт галт тэрэгний тусгай бүрэлдэхүүнийг тоноглосон, харин Украинтай залгаа хил дээр Оросын цэргүүдийг байршуулахаас өмнөхөн энэ галт тэргийг ашиглах болсон гэнэ. "Досье"-ийн энэ мэдээллийг Оросын Ерөнхийлөгчийн захиргаанд ойр өөр нэг эх сурвалж баталжээ.

 

"Галт тэрэг хэзээ хөдлөх нь тодорхойгүй байдаг, ийм мэдээллийг зарладаггүй. Дайн эхэлснээс хойш, хоёр, гуравдугаар саруудад тэр (Путин) энэ галт тэргийг ихээхэн ашиглах болсон, тэр дундаа Валдай дахь байр руугаа очихдоо хуягт галт тэргийг ашигладаг" хэмээн "Досье"-д мэдээлэл өгсөн нэгэн эх сурвалж өгүүлжээ.

 

Тусгай бүрэлдэхүүнийг ашигласнаар Путиний зорчиж байгаа чиглэлийг нууцлах боломжтой юм. Ерөнхийлөгчийн отрядын онгоцнуудын чиглэлийг төрөл бүрийн сервисээс хянан ажиглах боломжтой бол зорчигчийн галт тэргийг хянах сервис гэж байдаггүй.

 

Хойд Солонгосын удирдагч ч мөн адил аюулгүй байдлаа хангахын тулд хуягт галт тэргээр зорчдог. Түүний эцэг Ким Чен Ир ч мөн ийм тээврийн хэрэгслээр зорчдог байлаа.

 

"Досье"-ийн мэдээлснээр, Путиний тусгай галт тэрэг Оросын төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнээс бараг ялгардаггүй гэнэ. Путиний галт тэрэг бусад зорчигч тээврийн галт тэрэгний адилаар саарал өнгөтэй, улаан судалтай байдаг аж. Энгийн галт тэрэгнүүдээс ялгарах онцлог нь  энэ галт тэрэг хуяглагдсан, тусгай бүрэлдэхүүний хуваарийг Путин биечлэн батлах бөгөөд өндөр хурдтайгаар, зогсолтгүй давхидаг гэнэ. Галт тэргэнд унтлагын өрөө, зөвлөгөөн хийх ажлын өрөө, дагалдан явагчдад зориулсан болон тусгай холбоонд зориулсан вагонуудтай юм байна. "Досве"-ийн мэдпээлснээр Путиний галт тэрэгний өртөг нэг тэрбум рублийг давах аж. 

 

Оросын Ерөнхийлөгчийн тусгай бүрэлдэхүүн 2002 онд байгуулагдсан "Гранд Сервис Экспресс" компанид харьяалагддаг гэж эх сурвалж онцолжээ. Энэ компани 2019 онд  Крым рүү төмөр замын тээвэрлэлт хийх цорын ганц компани болж байсан бол 2020 онд АНУ-ын хоригт орсон байна. Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн батлаж байгагаар, Гранд Сервис Экспресс нь Путиний дотны найз Юрий Ковальчуктай холбоотой аж. 

 

Путинд тусгай бүрэлдэхүүн байдгийн дээр энэ галт тэрэгний бүрэлдэхүүнд үйлчлэх тусгай буудал ч байдаг гэнэ. Энэ талаар Сота хэвлэл мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийн хуягт галт тэргийг зогсоох тусгай галт тэрэгний буудал Москвад байдаг аж. Бичиг баримт дээр "Оросын төмөр замын захиргааны барилга" гэж бүртгэгдсэн энэ буудал Аж үйлдвэрийн гудамж 9 хаягаар, Ленинградын галт тэрэгний буудалтай зэрэгцэн оршдог гэж Сота хэвлэл мэдээлжээ.

 

Тусгай галт тэрэгний буудал зөвлөлтийн үед ч байсан, 2011 онд буудлыг засахаар төлөвлөж байсан ч энэ ажил хийгдээгүй. Тухайн үед засварт зориулан төсөвлөсөн мөнгийг Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга Александр Николаев хувьдаа шамшигдуулсныг шүүх тогтоож, улмаар 2018 онд түүнийг таван жилийн хорих ялаар шийтгэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Юутай хүн юугаа хэрэглэх нь хэнд хамаатай юм...
2023-02-14
Дарангуйлагч
2023-02-14
үхэхээс айж байна
2023-02-14