Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Турк, Сирийн оршин суугчдад цус хандивлах ажлыг Газын зурваст зохион байгуулжээ
2023-02-13

Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас гэмтсэн хүмүүст цус хандивлах ажлыг Газын зурваст зохион байгуулжээ. Түүнчлэн Газын зурвасын оршин суугчид байгалийн гамшигт хохирсон хүмүүстэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн жагсаал зохион байгуулсан талаар Анадолу агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жагсаалд оролцогчид "Манай ах дүүс Турк, Сирид байна. Та нарын зовлон бидний зовлон. Бидний цус ч та нарынх" гэсэн зурагт хуудас барин алхжээ. Энэ арга хэмжээг "Өнчин хүүхдүүдэд итгэл өгөх хүрээлэн" нэртэй Палестины төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулсан байна. Төрийн бус байгууллагын байран дээр Турк, Сирийн далбааг мөн мандуулжээ. 

 

Сайн дурынхан жагсаал зохион байгуулахын дээр цусаа хандивласан байна. Олон мянган хүн газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртэн, эмнэлэгт эмчлүүлж байгаа энэ үед цус нэн шаардлагатай гэж үзсэн сайн дурынхан ийнхүү цус хандивлах ажлыг зохион байгуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин