Туркэд газар хөдлөлт болсноос хойш долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Байгалийн гамшгийн улмаас нурсан байшин, барилгын дороос амьд хүн олох магадлал туйлын бага байсан ч олон хоногийн дараа ч тэсэж үлдсэн хүмүүсийн талаарх мэдээлэл гарсаар байгаа юм.
Анадолу агентлагийн мэдээлснээр, Туркийн Газиантеп хотын Нурдагы дүүрэгт нурсан барилгын дороос 62 настай Назифе Йылмаз гэх эмэгтэйг газар хөдөлснөөс хойш 163 цагийн дараа эсэн мэнд байхыг олж, авран, эмнэлэгт хүргэжээ. Үүнээс өмнө, газар хөдөлснөөс 160 цагийн дараа буюу бараг долоон өдрийн дараа нэгэн эрэгтэйг нурангин дороос гарган авсан байна. Түүнийг гарган авах ажлыг Орос, Беларусь, Киргизийн аврагчид оролцсон бөгөөд тэд дөрвөн цагийн турш ажиллажээ.
Эргэн сануулахад, Туркэд голомттой газазр хөдлөлт хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө болж, энэ байгалийн гамшгийн улмаас Турк, Сирид амиа алдсан хүний тоо 33 мянгыг даваад байна. Туркийн Бизнес эрхлэгчид, ажил хэргийн хүрээний төлөөлөгчдийн нэгдлийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас Туркийн эдийн засагт учирсан хохирол 84 тэрбум доллар буюу ДНБ-ийнх нь 10 хувьтай тэнцэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |