НАТО-ийн хэд хэдэн сайт хакеруудын халдлагад өртжээ. Одоо цахим аюулгүй байдлын салбарын шинжээчид энэ халдлагын хэргийг шалгаж байгаа гэж НАТО-ийн төлөөлөгч мэдэгдсэнийг DPA агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, НАТО-ын Тусгай ажиллагааны хүчний штабын сайт ч хакерын халдлагад өртжээ. НАТО-ийн төлөөлөгч өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй ч НАТО байнга хакерын аюултай тулгардаг, тиймээс цахим орон зай дахь аюулгүй байдлаа хангахад онцгой анхаардаг хэмээн онцолсон байна.
НАТО-ийн хэд хэдэн сайт ажиллахаа больсны дараа энэ халдлагыг Оросын талыг баримтлагч хакерууд үйлдсэн гэх мээдэлэл Твиттер хуудсанд тархжээ. Тэр дундаа Killnet бүлэглэлийн хакерууд үйлдсэн гэсэн мэдээлэл гарсан бөгөөд өмнө нь ХБНГУ-ын төрийн байгууллагууд болон банкууд руу нэгдүгээр сард халдсан хэргийг энэ бүлэглэлийнхэн үйлдсэн гэж мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |