1993 оноос хойш хаалттай байсан Армени, Туркийн хилийн боомтоор Арменийн хүмүүнлэгийн тусламжийг тээсэн таван машин хоёрдугаар сарын 11-ний өдөр нэвтэрчээ. Арменийн Маргара хотын ойролцоох хилийн боомтоор хүмүүнлэгийн цуваа нэвтэрсэн талаар Арменийн Гадаад хэргийн дэд сайд Ваан Костанян мэдээлсэн байна.
Харин Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, дээрх боомтыг хамгийн сүүлд 1988 онд ашигласан гэх бөгөөд тухайн үед 25 мянган хүний амь насыг авч одсон Арменийн газар хөдлөлтийн дараа Арменид тусламж хүргэх цуваа энэ боомтоор нэвтэрч байжээ. 1993 оноос хойш ашиглагдаагүй хуурай замын боомтыг 30 жилийн дараа нээж, нэвтрүүлсэн цуваагаар хүнс, эм бэлдмэл гээд нийтдээ 100 тонн тусламжийг Туркэд хүргэсэн байна.
Энд дуулгахад, Армени, Туркийн боомтыг 1993 онд хаасан, энэ нь хоёр орны хурцадмал харилцаанаас үүдэлтэй юм. Турк, Арменийн хооронд хурцадмал байдал үүсэх олон хүчин зүйл байдгийн дотор Турк улс Карабахын сөргөлдөөнд Азербайжаныг дэмждэг нь Арменийн дургүйцлийг төрүүлдэг. Түүнчлэн энэ хоёр улс дипломат харилцаагүй, гэсэн ч 2022 оны зун хоёр тал шууд нислэгийг нэн даруй сэргээх, гуравдагч орнуудыг нэвтрүүлэхийн тулд хуурай замын хилийн боомтыг нээх талаар тохиролцож чадсан юм. Улмаар 2023 оны хоёрдугаар сарын эхээр анхны нислэгүүдийг үйлдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |