Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Үхэлтэй 180 гаруй цаг тэмцэлдсэн хүүхдүүд
2023-02-14

Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсноос хойш хэдийнэ найман өдөр өнгөрчээ. Цаг мөч өнгөрөх тусам амьд үлдэгсдийг олох нь нэн ховор аз гэж тооцогдохоор байсан ч газар хөдөлснөөс хойш, нэг, хоёр, гурав тэр бүү хэл долоо хоногийн дараа ч нурангин дор тэсэж үлдсэн хүмүүс олдсоор байгаа юм. 

 

Даваа гарагт гэхэд л газар хөдлөлт болсноос хойш долоон өдөр тэссэн бяцхан охиныг нурангин дороос гаргаж байв. Тодруулбал, газар хөдлөлт болсноос хойш 178 цаг тэсэж үлдэж чадсан зургаан настай Мирай охиныг Туркийн Адыяман мужид олон давхар орон сууцны нурангин дороос аварсан юм. 


Үүний араас, 177 цаг нурангинд дарагдсан 26 настай бүсгүйг аварчээ. Анадолу агентлагийн мэдээлснээр, Хатай мужид газар хөдөлснөөс хойш 177 цагийн дараа Дарья Акдоган хэмээх 26 настай бүсгүйг Антакья хотын Жебраиль хорооллын нурангин дороос олсон байна. 

 

Түүнчлэн, газар хөдөлснөөс хойш 181 цагийн туршид нурангин дор байсан ах дүү хоёрыг аврагчид олж аварчээ. Энэ талаар Туркийн Анадолу агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр найман настай Харун, 15 настай Эюпхан Шерифоглу нарыг эсэн мэнд байхыг олж аварсан ч харамсалтай нь тэдний ээж амиа алдсан байжээ. Аврагдсан хүүхдүүдийн авга ахын өгүүлснээр хүүхдүүдийн ээж мөн л газар хөдлөлтийн улмаас амиа алдсан, түүнийг саяхан оршуулсан, харин аав нь мөн л нурангин дор байгаа гэнэ.

 

Үүний араас, Туркээс дамжуулсан өөр нэгэн гайхалтай мэдээ нь 12 настай хүүг аварсан явдал юм.

 

Хатай мужийн Антакья хотын Жебраиль хорооллын нурангин дороос газар хөдлөснөөс хойш 182 цагийн дараа  12 настай Каан хүүг аврагчид олж эмнэлэгт хүргэжээ.

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Турк, Сирид хоёронтаа хүчтэй газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 31,6 мянга болж нэмэгджээ. Сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хөнөөлт газар хөдлөлтийн улмаас Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёрдугаар сарын 12-ныг хүртэл үндэсний хэмжээний гашуудал зарласан юм. 

 

Газар хөдлөлт болсон даруйд дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгаж эхэлсэн. Олон улсын хориг, логистикийн асуудлаас болж Сири рүү тусламж хүрч чадахгүй байгаа бол Турк рүү дэлхийн олон орон аврагчдаа илгээсэн юм. 

 

Туркийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, тус улсын өмнөд хэсэгт өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 80 орны аврах баг ажиллаж байгаа юм байна. Нийтдээ 100 орон Туркэд туслах санал тавьжээ. Одоогийн байдлаар хилийн чанадаас ирсэн 9247 аврагч гамшгийн бүсэд ажиллаж байгаа гэж Туркийн Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Мөн дахин таван орноос аврагч ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголд өдөрт ковидын тохиолдол хэд гарч байгааг зарлаач ээ!
2023-02-15