Туркэд газар хөдөлсний дараа нурангид дарагдаж амиа алдсан охиныхоо гарыг атган олон цаг сууж байгаа эрийн зураг дэлхий даяар тархсан. Энэ зураг дээрх эрхийг Месут Хансер гэх бөгөөд газар хөдлөлтийн үеэр амиа алдсан охиноо аврах ямар ч боломжгүй ч гарыг нь атган удаан сууж байгаад гэрэл зурагчны дуранд өртжээ.
Месут Хансер газар хөдлөлтийн үеэр бусад төрөл төрөгсдөө ч алдсан гэнэ. Түүний ээж, хоёр ах, бэр нь энэ гамшгийн улмаас амиа алджээ. Хансерын охин 15 настай Ирмак Кахраманмарас хотод эмээ дээрээ очсон байхдаа ийнхүү газар хөдлөлтийн улмаас нурангид даруулж амиа алдсан байна. Энэ эмгэнэлт явдлаас гурав хоногийн дараа аав нь энэ хотод очжээ.
"Үнэхээр хүнд байсан. Газар хөдлөлт болсныг сонсмогцоо л бий тийшээ явсан. Очоод ганцаараа л нуранги цэвэрлэх гэж оролдон, охиноо татаж гаргах гэсэн ч би чадаагүй" хэмээн Хансер CNN агентлагт ярьсан байна.
Газар хөдлөлтийн үеэр Ирмак охин орон дээрээ хэвтэж байсан гэнэ. Ингээд бетон хавтан болон хагархай цонхонд даруулан амиа алджээ. Охиных нь цогцосыг гаргахын тулд нурангийг зайлуулах ёстой байсан ч өргөгч техник хүрэлцээгүй тул энэ нуранги руу хэн ч ирээгүй, ингээд Хансер нуранги цэвэрлэхийг хүлээн сууж байсан аж.
Г.Бямбасүрэн